▶
Өсвөрийн парламент 2025
НҮБ-ын Хүүхдийн Сангаас тав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Өсвөрийн Парламент” хөтөлбөр энэ жил “WASH & TEENS” буюу “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
✅ Хөтөлбөрт Монголын өнцөг булан бүрээс шалгарсан 126 хүүхэд нэг жилийн турш хүүхдийн оролцоо, манлайлал, парламентын боловсролын талаарх мэдлэг, ур чадвараа хөгжүүллээ.
✅ Мөн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр 600 сургууль, цэцэрлэгийн хүүхдэд 546 удаагийн уулзалт, сургалт зохион байгуулж, 54 мянга орчим хүүхдийг хамруулсан нөлөөллийн ажил хийжээ.
✅ Хөтөлбөрийн хүрээнд нийт гурван удаагийн чуулган зохион байгуулж, оролцогч хүүхдүүд сургуулийн орчин дахь ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлаар санал, зөвлөмж боловсруулан Улсын Их Хуралд хүргүүллээ.
