Цахим орчинд хүүхдээ хамгаалъя

Цахим орчинд хүүхдээ хамгаалъя

"Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” төсөл 10,000 гаруй хүүхэд, эцэг эх, багш нарт хүрлээ НҮБ-ын Хүүхдийн Сан, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран ТЭСО группийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2025 оны 5 дугаар сараас хэрэгжүүлсэн тус төслийн үр дүнг танилцуулж байна. Төслийн хүрээнд: -23 хичээл бүхий 5 багц сургалтын материал, гарын авлага, видео контентыг боловсруулж, улсын хэмжээнд үнэ төлбөргүй түгээж байна. - 700 гаруй багш сургалтад хамрагдаж, мэдлэгээ түгээн дэлгэрүүлэх чадавхтай боллоо. -10,000 гаруй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид цахим орчны аюулгүй байдлын мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ. Төслөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчны аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж буй ТЭСО групп болон хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.