▶
“Ой, хээрийн түймрийн эрт арга хэмжээ” төсөл амжилттай хэрэгжлээ!
Монгол Улсад ой, хээрийн түймрийн давтамж жилээс жилд нэмэгдэж, орон нутгийн иргэд, ялангуяа малчдын амьжиргаа, амар тайван амьдралд хүндрэл учруулж байна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан Start Network сангийн санхүүжилтээр Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Пипл ин Нийд ОУБ хамтран хэрэгжүүллээ. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 10 суманд дараах ажлуудыг гүйцэтгэлээ:
✅ Малчид болон сумдын зөвлөлүүдийг түймэр унтраах хэрэгсэл, хамгаалалтын хувцсаар хангав.
✅ 100 сайн дурын ажилтныг түймрээс сэргийлэх болон эрт хариу арга хэмжээний сургалтад хамруулав.
✅ 3000 өрхөд “Галын эрсдэлийн үнэлгээний” гарын авлага хүргүүлэв.
✅ Шуурхай харилцааг хангах зорилгоор 13 ширхэг Starlink төхөөрөмж суурилууллаа.
Энэхүү төсөл нь орон нутгийн иргэдийн мэдлэг, бэлэн байдлыг дээшлүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн урт хугацааны үр нөлөөтэй алхам боллоо.
StartFund
🔥The “Mongolia Anticipation of Steppe Fire” project has successfully been implemented! 🔥
In recent years, the frequency of forest and steppe fires has been increasing in Mongolia, posing serious risks to the safety and livelihoods of local communities—especially herders. In response, the project was implemented across 10 soums in Dornod, Khentii, and Sukhbaatar provinces, achieving the following results:
✅ Provided herders and soum councils with fire-fighting equipment and protective gear
✅ Trained 100 volunteers in wildfire prevention and early response
✅ Distributed “Fire Risk Assessment” materials to 3,000 households
✅ Supplied 13 Starlink devices to improve communication during emergencies
This project helped enhance community knowledge and preparedness, laying the foundation for long-term disaster risk reduction and resilience in rural areas.
