Монголын сүүний уламжлалыг тогтвортой хадгалж байна

Монголын сүүний уламжлалыг тогтвортой хадгалж байна

ЕБСБХБ болон донорууд APU Dairy болон орон нутгийн фермерүүдийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход дэмжиж байна Монголын уудам тал нутагт дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчин соёлуудын нэг улирлын аясаар нүүдэллэсээр байна. Гэвч малчдын хувьд уур амьсгалын өөрчлөлт болон түүний нөлөөнд дасан зохицох нь тийм ч амар биш юм. Тиймээс Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕБСБХБ) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон Монголын хамгийн том сүүний компаниудын нэг болох APU Dairy-тэй хамтран 1,700 гаруй фермерийг шинэ технологи нэвтрүүлэх, зах зээлийн ур чадвараа сайжруулахад нь дэмжиж, улмаар тэдний уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, мал сүргийг нь бэхжүүлэхэд тусалж байна. Үүний зэрэгцээ APU Dairy нь ЕБСБХБ-ны дэмжлэгтэйгээр боловсруулах үйлдвэрээ өргөтгөж, шинэ савлагааны шугамуудыг нэвтрүүлэн, сүү түүхий эдийн нийлүүлэлтийн зохион байгуулалтыг илүү үр ашигтай, тогтвортой болгох ажлуудыг хийж байна. Мөн Банкны Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилтийн хөтөлбөр (GEFF)-ийн хүрээнд үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй болгоход анхаарч байна. Эдгээр шинэчлэл, техникийн туслалцааг Канад улс Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өндөр нөлөөтэй түншлэлийн хөтөлбөр (HIPCA)*-ийн хүрээнд, мөн Япон улс болон Ногоон уур амьсгалын сан (GCF) дэмжин санхүүжүүлж байна. *HIPCA хөтөлбөрийн идэвхтэй доноруудын тоонд Австри, Канад, Финланд, Герман, Нидерланд, Норвег, Өмнөд Солонгос, Испани, Швейцарь, Тайвань (ICDF), Их Британи болон Америкийн Нэгдсэн Улс багтдаг.