▶
🌿 Өвлөгдөн үлдэх нутаг
Монгол Улс нийт газар нутгийнхаа 21 хувийг хамарсан 120 тусгай хамгаалалттай газар (32.8 сая га)-тай. Харин 2030 он гэхэд энэ хэмжээг 30 хувьд хүргэх олон улсын амлалтыг биелүүлэхийн тулд хамгаалалтын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага тулгарч байна.
1994, 1997 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тулгуурлан байгаль хамгааллын тогтолцоо бүрдсэн ч сүүлийн 30 жилийн хугацаанд зөвхөн хэсэгчилсэн өөрчлөлтүүд оржээ. Иймээс олон улсын чиг хандлага, үндэсний хөгжлийн бодлого, орон нутгийн бодит нөхцөлд нийцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад дэмжлэг үзүүлж байна.
Шинэчилсэн найруулгад:
🌱 Байгаль хамгаалал ба малчдын амьжиргааг тэнцвэржүүлэх
🌱 “Байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт бүхий газар” гэсэн шинэ ангилал нэвтрүүлэх
🌱 Тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын менежментийг дэмжих
🌱 Орон нутгийн оролцоо, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зэрэг чухал өөрчлөлтүүд тусгагдаж байна.
Энэ бол байгалиа хамгаалах төдийгүй ирээдүй үедээ өвлүүлэн үлдээх нутаг-аа баталгаажуулах алхам юм.
