▶
Хямралын Үед Хүртээмжтэй Мэдээлэл Түгээх нь (дохионы хэлтэй) I Видео 4
account_balance
UNESCO - United Nations Educational, Scientific and Cultural Organization
business
UNESCO
place
Paris
Энэхүү видео нь дохионы хэлний орчуулгатай.
Хямралын эсвэл байгалийн гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ихээхэн хүндрэлтэй тулгардаг бөгөөд шаардлагатай мэдээллийг хүртээмжтэй хүргэх нь амь нас, амьдралыг шийдэх нөлөөтэй.
ЮНЕСКО-гийн Хэвлэл Мэдээлэл дэх Хөгжлийн Бэрхшээл ба Тэгш Байдал Ахисан Түвшний Сургалтын 4 дүгээр видео нь хямрал, шилжилт хөдөлгөөн, байгалийн гамшиг, хүрээлэн буй орчны онцгой нөхцөл байдал зэрэг нөхцөлд хүртээмжтэй, уялдаатай, ойлгомжтой контент бүтээх талаар өгүүлнэ. Ихэнхдээ хөгжлийн бэрхшээлтэй үзэгчдийн эрх болон мэдээлэл авах хэрэгцээг нэн тэргүүнд тавьдаггүй бөгөөд амь насыг аварч болох мэдээллийг нийтлэг ерөнхий байдлаар хүргэдэг. Энэхүү хичээл нь хэвлэл мэдээлэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө буй саад бэрхшээлийг арилгах, тэдэнд хамааралтай, хүртээмжтэй мэдээллийг хүргэхэд анхааран онцолж байна. Учир нь хямралын нөхцөл байдал нь гэмтэл бэртлийн тоог огцом нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг нэмэгдэх эрсдэлтэй байдаг.
Софи Морган хөтөлсөн энэхүү ЮНЕСКО-гийн Хэвлэл Мэдээлэл дэх Хөгжлийн Бэрхшээл ба Тэгш Байдал Ахисан Түвшний Сургалтын Видео Цуврал нь ЮНЕСКО-гийн санаачлан хэрэгжүүлж буй дэлхий дахины хөтөлбөр бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг олон талт байдал, оролцоо, хүртээмжтэй байдлыг редакцын бодлого, хөтөлбөрийн агуулга болон удирдлагын үйл ажиллагаандаа нэгтгэж чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Хамтдаа хөгжлийн бэрхшээлтэй үзэгчдэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгацгаая!
Сургалтын хөтлөгч: Софи Морган @sophlmorg
